Wednesday, May 6, 2009

Бие даалт3

CS102 Бие даалт 3
Wed May 06, 2009 10:44

3дах бие даалтаар дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
1. Хүн бүр өөрийн нээсэн блогтоо өдөр бүр бичлэг бичнэ. (Амралтын өдөр бичихгүй байж болно)
2. Блогтоо зураг, видео (www.youtube.com -с татах), холбоос, бичлэгийн ангилал (Layer) зэрэг хийсэн байна.

Хамгаалах хугацаа: 2009 оны 5-р сарын 14-ний бие даалтын цаг

LAB шинэ

SHINE LAB
Wed May 06, 2009 06:18

даалгавар
1. Bookmark хийх
2. Google -ийн www.blogger.com ашиглан blog нээх

Wednesday, April 22, 2009

Шинэ лаб-н заавар гартал хоцорсон лабуудыг нөхөн үзнэ.

Их олон хүн унах гэж байгаа учир хоцорсон лабуудыг нөхөж авхаар шийдэв. Өгөх хүн нь лаб-нхаа цаг дээр үзүүлж болно. Майлээр үзэхгүй болохыг анхаар!!!

Monday, April 13, 2009

Лаб 09 сүүлийн хугацаа 2009,04,16ны өдрийн 6,10 аас өмнө

Тэмүүлэл сургалтын төвийн өгөгдлийн сангийн загварыг гаргах шаардлагатай болжээ. Тус төв 12 багштай. Нэг анги 30 хүртэл суралцагчтай байна. 5 чиглэлийн курсууд хичээллэдэг. Чиглэл тус бүрээр хэдэн ч суралцагч суралцаж болох бөгөөд хэрэв суралцагчийн тоо 10-аас бага бол сургалт эхэлдэггүй. Анги бүр нэг багштай байна. Багш бүр 2 хүртэл ангид хичээл орж болох бөгөөд зөвхөн судалгааны ажил ч хийж болно. Суралцагч бүр нэг улиралд 2 хүртэл хичээл судалж болно.

1. MS Access програм ашиглан өгөгдлийн сан үүсгэх
2. Form, Query, Report хийх

Thursday, April 2, 2009

Бие даалт 2

http://www.mediafire.com/download.php?jmzykymwtqz
Жишээ
http://www.mediafire.com/download.php?itmvowdytvn

Энэхүү системийг харж байгаад өөрийн системийг иймэрхүү загвараар хийнэ.
Хугацаа 12 дахь долоо хоног...

Thursday, March 26, 2009

Лаб 08

Microsoft Office Access 2007

1. Access програмыг ашиглан өгөгдлийн сангаа (өөрийн сонгосон сэдвийн дагуу) үүсгэнэ.
2. Үүсгэсэн өгөгдлийн сангаа ашиглан
1. Form (2 хүснэгтийг холбосон байна)
2. Query (3 хүснэгтийн холбосон байна)
3. Report (2 хүснэгт холбосон тайлан 1, Query ашигласан тайлан 1)

Хугацаа: 10-р долоо хоног
Оноо: 4

Wednesday, March 18, 2009

LAB07 iin jishee

jishee doc: http://share.gogo.mn/80832241237490782
daalgavar doc: http://share.gogo.mn/27084131237490782
access deer hiisen jishee: http://share.gogo.mn/20629141237490819

Sunday, March 8, 2009

лаб 07

1. Системийн судалгаа

Бодит орчинд системийн үйл ажиллагаан дээр тулгуурлаж ямар оролт, гаралтын маягт хөтөлдөг зэргийг агуулсан текст, хүснэгт зэргийг ашиглан хүснэгтийн бүтцийг тодорхойлох.

2. Обьектийн холбоосын диаграм (ОХД)

Хүснэгтүүдээ тодорхойлсны дараа ОХД-ийг байгуулах.

3. Өгөгдлийн ерөнхий схем

Өгөгдлийн ерөнхий схем гаргана. Мөн анхдагч түлхүүр, гадаад түлхүүрийг тодорхойлно.

Лаб 05, Лаб 06 - ийн жишээ

БАГШИЙН ЭЛЕКТРОН ЖУРНАЛ

Байгууллагын танилцуулга
Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн харьяа Компьютерийн техник Менежментийн Сургууль нь анх Ардын боловсролын яамны сайдын 1991 оны 228 тоот тушаалаар “Барилгын Шинэ Технологи, Электроникийн Сургалтын Төв”–ийг Техникийн Их Сургуульд харьяалуулж, Инженерийн сургалтын төв болгон өөрчлөн зохион байгуулснаар үйл ажиллагаагаа эхэлсэн юм.
Төвийн бүтэц Програм хангамж, Менежмент, Автоматик – Электроник, Барилгын үйлдвэрлэл, Ерөнхий эрдэм гэсэн 5 тэнхимтэй байжээ. Харин одоо Програм хангамж, Техник хангамж, Менежмент гэсэн үндсэн 3 тэнхимтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Ингэхдээ тэнхим болгон профессорын багийн зохион байгуулалттай болсон.

Эрхэм зорилго: Улс орны эдийн засаг ба мэдээллийн техник, технологийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах өндөр мэдлэг чадвар бүхий баклавр, магистрын зэрэгтэй, хөрвөх чадвартай, компьютерийн програм хангамж, техник хангамж, бизнесийн ба төрийн удирдлагын мэргэжилтэн бэлтгэх явдал юм.

Зорилго, зорилтууд: Тус сургуулийг төгсөж буй баклаврын зэрэгтэй төгсөгчид:
• Орос хэлний гүнзгий мэдлэг олгох
• Англи хэлээр TOEFL-ийн 450 – 500 онооны мэдлэг эзэмших
• Математикийн хэрэглээний чадвар эзэмшүүлэх
• Компьютерийн бат бэх мэдлэг чадвартай болгох
• Мэргэжлийн гүн бат мэдлэг, дадлага чадвар эзэмшүүлэх
• Менежментийн гүнзгий мэдлэг эзэмшүүлэх
• Харилцааны соёлтой, хамтарч баг болж ажиллах чадвартай болгох
Эдгээр тэргүүн зорилтыг 2001 – 2010 онд удирдлага болгон ажиллахаар ШУТИС-аас баталжээ.

Удирдлагын зохион байгуулалтын бүтэц


Тус сургууль нь 2005 оны байдлаар 6 бүрэн тоноглогдсон компьютерийн лаборатори болон багш болгоны ажлын компьютер нийтдээ 200 гаруй компьютертэй. Мөн Эрдэм Нэт хэмээх интернэтийн үйлчилгээ үзүүлдэг сервертэй бөгөөд Улаанбаатар хотын 10 гаруй их дээд сургуулиудад интернэтийн үйлчилгээ үзүүлдэг. Тус сургуулийн бүх компьютер нь дотоод сүлжээнд холбогдсон бөгөөд интернэтэд байнга холбогддог. Одоогийн байдлаар КтМС нь Мэдээллийн технологийн салбартаа Монголын лидер сургууль гэж хэлж болно.
КтМС нь кредит системтэй учраас оюутнууд өөрийн хичээлийн төлөвлөгөөгөө зохион хүссэн хичээлдээ суудаг учраас ангийн тухай ойлголт бараг байдаггүй. Мөн багш нарын хүрэлцээгүйн улмаас нэг багш 3–аас дээш ангид хичээл ордог учраас оюутнуудтай ажиллах, оюутнуудаа бүртгэх, дүн тавих зэрэг үйл ажиллагаа нь ихээхэн хүндрэлтэй байдаг. Одоогийн байдлаар эдгээр үйл ажиллагааг гараар буюу цаасаар хийгддэг бөгөөд энэ үйл ажиллагааг хөнгөвчлөхөд мэдээллийн технологийг ашиглан сайжруулах боломжтой юм. Ийм учраас багшийн ажлыг хөнгөвчлөх “Электрон журнал” бий болгох санаа төрсөн юм. Иймээс энэхүү системийг хөгжүүлэхээр зорив.

Үйл ажиллагааны бүртгэл
• Оюутан бүртгэх
• Оюутнуудыг группээр ангилах
• Оюутан хайх
• Группээр хайх
• Дүн тавих
• Ирц бүртгэх
• Дүнгийн нийлбэрээр бодож харуулах
• Бүх оюутны дүнг хэвлэх
• Дүнгийн төлөвлөгөөг оруулах (хэдэн сорил, семинар, бие даалт байх гэх мэт)

Тайлан
• Группын оюутнуудын дүн
• Нийт оюутнуудын дүн
• Оюутнуудын нэрс (группээр)
• Группын мэдээлэл
• Хичээлийн мэдээлэл

Wednesday, March 4, 2009

Бие даалт1

Бие даалт1 нь 2 долоо хоногийн хугацаатай буюу 09.03.19 хүртэл өгч болно. Хаа тааралдсан газраа бариад элдээд гүйх биш , бие даалтынхаа цаг дээр өгөх юм.

Сэдэв нь
Powerpoint 2007 дээрх таб ууд буюу цэснүүдээс дурын 2-г сонгон авч функц, товч болгоныг тайлбарлах.
Хуулалцах гэж эрмэлзсэн, хуулалцсан, санаа оноо өгөлцсөн гэж үзвэл бие даалтын оноог -1 ээр үржүүлж тавина. Тийм учраас дор бүрнээ хийгээрэй.
Оноо нөхөхөд тун хэцүү, би өөрөө тун зөрүүд учир цаг тухайн үед нь юмаа хийгээд оноогоо авч явбал хэн хэндээ асуудалгүй гэж бодож байна.

Элдэв ойлгохгүй юм гарвал коммент үлдээж болно.

Sunday, February 22, 2009

lab05

Лабораторийн ажил 5
Сэдэв: Өгөгдлийн сан
Оюутан нь тус хичээлээр нэг сэдэвтэй ажил гүйцэтгэнэ. Сэдвийг 5 дахь долоо хоногт лабораторийн багштай ярилцан сонгож, гүйцэтгэх даалгаврын хүрээг тодорхойлно. Оюутан нь ажлын явцыг заасан хугацаанд шалгуулж багшаас зөвлөгөө авч явна.

Зорилго: Оюутан нь бие даан ямар нэг байгууллага, салбар, нэгжийн мэдээллийн системийг судласны үндсэн дээр өгөгдлийн сангийн системийн загварыг боловсруулж лабораторийн хичээлээр ӨСУС Аксесс хэрэгсэл дээр хэрэгжүүлж туршина.

Тайлбар:
• Даалгавар 1. Сэдэв сонголт, бодлогын даалгавар
• Сэдэв сонголт
1. Байгууллагын захиргаа, аж ахуйн нэгжид хамрах системүүд
- хүний нөөцийг удирдах систем
- цалингийн систем (тогтмол, хийснээр, цагаар цалинжих хувилбарууд)
- хөрөнгийн бүртгэл (үндсэн, эргэлтийн хөрөнгө)
- дансны гүйлгээний бүртгэл, хяналтын систем
- бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэнд хамрах үйл ажиллагааны бүртгэл, хяналтын системүүд
2. Үйлчилгээний системүүд
Эдгээр системүүдийн үндсэн бүртгэлд үйлчилгээний жагсаалт, үнийн лавлах, үйлчлүүлэгчдийн хийлгэсэн үйлчилгээний бүртгэл зэрэг ордог ба үүнээс гадна үйлчлүүлэгч, үйлчлэгч, хөнгөлөлт, тээвэрлэлт гэх зэрэг бусад нэмэлт бүртгэлүүдийг хөтлөж болно. Системийн үндсэн гаралтанд үйлчилгээний төлбөрийг тооцох, үйлчилгээний төрөл тус бүрээр ангилж нэгдсэн дүнгийн тайланг боловсруулдаг.
- Хоолны газрын үйлчилгээ/ захиалгын систем
- Худалдааны байгууллагын бараа материалын бүртгэлийн систем (бараа захиалга, таталт, хуваарилалт, борлуулалт)
- Ломбардын үйлчилгээний систем
- Интернэт кафений үйлчилгээний систем
- Хот хооронд / олон улсын утас захиалгын систем
- Утасны төлбөр тооцооны систем
- Эмнэлгийн эмчлүүлэгч/эмчилгээний бүртгэлийн систем
- Эмийн сангийн үйлчилгээний систем
- Иргэдийн тэтгэвэр, тэтгэмж тооцох систем
- Хадгаламж зээлийн хоршооны бүртгэл тооцооны систем
- Хадгаламжийн банкны бүртгэл тооцооны систем
- Илгээмжийн үйлчилгээний систем
- Үсчин / гоо сайхны үйлчилгээний систем
- Хими цэвэрлэгээний үйлчилгээний систем
- Нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэлийн систем
3. Захиалгын системүүд
Эдгээр төрлийн системүүдэд захиалах зүйлсийн хэмжээ хязгаарлагдмал байдгаараа онцлогтой. Үндсэн бүртгэлд үйлчилгээний жагсаалт, хязгаар хэмжээ, үнийн тарифийг агуулсан лавлах, үйлчлүүлэгчдийн захиалгын бүртгэл зэрэг ордог. Системийн үндсэн гаралтанд хүлээж авсан захиалгын нэгдсэн тайлан, нэмж захиалга авч болохыг шалгах, өөрөөр хэлбэл сул, захиалгагүй зүйлийг олох зэрэг багтдаг.
- Зочид буудлын өрөө захиалгын систем
- Онгоц / галт тэрэгний тийз захиалгын систем
- Төрөл бүрийн үзвэрийн тийз захиалгын систем
- Номын сангийн систем

• Бодлогын даалгавар
• Зорилго / товч танилцуулга
• Системд хөтлөгдөх лавлах, үйл ажиллагааны бүртгэлүүд
• Системээс гарах тайлан, нэгтгэл, тооцоо



4 дэхэд хичээл орохгүй учир дараа долоо хоногийн лабын цаг дээр лаб5,лаб6 -г нийлүүлж шалгана.

Monday, February 16, 2009

Лаб 4

Сайн байцгаана уу оюутнуудаа?

Энэ лабораторийн ажлаар дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:

1. Миний Монгол нэртэй илтгэл бичнэ.
2. Илтгэлийн хуудасны тоо 20-иос хэтрэхгүй байна.
3. Илтгэлдээ зураг, хүснэгт, график мөн аудио, видео файл оруулсан байна.

Жишээ илтгэл
http://share.gogo.mn/98962351234816980

Wednesday, February 11, 2009

Лабратор 3-ын удирдамж

Лаб-02 дээрээ хийсэн илтгэлээ лабын цаг дээрээ бусад хүмүүст илтгэх тул илтгэлээ бэлднүү...

Sunday, February 8, 2009

Лабратор 2 ийн удирдамж яг зааврын дагуу хийх ёстой...

http://share.gogo.mn/1881991233611900

S.CS102- Компьютерийн хэрэглээ 2
Лабораторийн ажил №2

Энэ лабораторийн ажлаар оюутан бүр гэртээ бэлтгэж ирсэн өөрийн танилцуулга илтгэлийг Microsoft Powerpoint 2007 програм дээр 10 хуудсанд багтаан хийнэ. Энэ илтгэл нь дараах агуулгыг хамарсан байна. Үүнд:
• Нүүр хуудас.
Хуудас 1: Гарчиг
• Агуулга.
Хуудас 2: Илтгэлийн агуулга
• Үндсэн хэсэг
o Өнгөрсөн үеийн мэдээлэл.
Хуудас 3 – 4: Төрсөн он, газар, төгссөн сургууль, гэр бүл
o Одоо үеийн мэдээлэл.
Хуудас 5 – 6: Сурч байгаа сургууль, мэргэжил, сонирхол, хобби
o Ирээдүйн мэдээлэл.
Хуудас 7 – 8: Ирээдүйд хийх ажил, төлөвлөгөө
• Хаалтын хэсэг
o Дүгнэлт.
Хуудас 9: Үндсэн хэсэгт бичсэн зүйлийг дүгнэж бичнэ.
o Хаалтын үг.
Хуудас 10: Талархалын үг (Анхаарал тавьсанд баярлалаа)

Сайн байнуу

Сайн байцгаануу?
4-5 дээр суудаг хэрэглээ II үздэг оюутнууд ийшээ орж лаб,дүн, бие даалтаа харж байх боломжтой боллоо...