Лабораторийн ажил 5
Сэдэв: Өгөгдлийн сан
Оюутан нь тус хичээлээр нэг сэдэвтэй ажил гүйцэтгэнэ. Сэдвийг 5 дахь долоо хоногт лабораторийн багштай ярилцан сонгож, гүйцэтгэх даалгаврын хүрээг тодорхойлно. Оюутан нь ажлын явцыг заасан хугацаанд шалгуулж багшаас зөвлөгөө авч явна.
Зорилго: Оюутан нь бие даан ямар нэг байгууллага, салбар, нэгжийн мэдээллийн системийг судласны үндсэн дээр өгөгдлийн сангийн системийн загварыг боловсруулж лабораторийн хичээлээр ӨСУС Аксесс хэрэгсэл дээр хэрэгжүүлж туршина.
Тайлбар:
• Даалгавар 1. Сэдэв сонголт, бодлогын даалгавар
• Сэдэв сонголт
1. Байгууллагын захиргаа, аж ахуйн нэгжид хамрах системүүд
- хүний нөөцийг удирдах систем
- цалингийн систем (тогтмол, хийснээр, цагаар цалинжих хувилбарууд)
- хөрөнгийн бүртгэл (үндсэн, эргэлтийн хөрөнгө)
- дансны гүйлгээний бүртгэл, хяналтын систем
- бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэнд хамрах үйл ажиллагааны бүртгэл, хяналтын системүүд
2. Үйлчилгээний системүүд
Эдгээр системүүдийн үндсэн бүртгэлд үйлчилгээний жагсаалт, үнийн лавлах, үйлчлүүлэгчдийн хийлгэсэн үйлчилгээний бүртгэл зэрэг ордог ба үүнээс гадна үйлчлүүлэгч, үйлчлэгч, хөнгөлөлт, тээвэрлэлт гэх зэрэг бусад нэмэлт бүртгэлүүдийг хөтлөж болно. Системийн үндсэн гаралтанд үйлчилгээний төлбөрийг тооцох, үйлчилгээний төрөл тус бүрээр ангилж нэгдсэн дүнгийн тайланг боловсруулдаг.
- Хоолны газрын үйлчилгээ/ захиалгын систем
- Худалдааны байгууллагын бараа материалын бүртгэлийн систем (бараа захиалга, таталт, хуваарилалт, борлуулалт)
- Ломбардын үйлчилгээний систем
- Интернэт кафений үйлчилгээний систем
- Хот хооронд / олон улсын утас захиалгын систем
- Утасны төлбөр тооцооны систем
- Эмнэлгийн эмчлүүлэгч/эмчилгээний бүртгэлийн систем
- Эмийн сангийн үйлчилгээний систем
- Иргэдийн тэтгэвэр, тэтгэмж тооцох систем
- Хадгаламж зээлийн хоршооны бүртгэл тооцооны систем
- Хадгаламжийн банкны бүртгэл тооцооны систем
- Илгээмжийн үйлчилгээний систем
- Үсчин / гоо сайхны үйлчилгээний систем
- Хими цэвэрлэгээний үйлчилгээний систем
- Нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэлийн систем
3. Захиалгын системүүд
Эдгээр төрлийн системүүдэд захиалах зүйлсийн хэмжээ хязгаарлагдмал байдгаараа онцлогтой. Үндсэн бүртгэлд үйлчилгээний жагсаалт, хязгаар хэмжээ, үнийн тарифийг агуулсан лавлах, үйлчлүүлэгчдийн захиалгын бүртгэл зэрэг ордог. Системийн үндсэн гаралтанд хүлээж авсан захиалгын нэгдсэн тайлан, нэмж захиалга авч болохыг шалгах, өөрөөр хэлбэл сул, захиалгагүй зүйлийг олох зэрэг багтдаг.
- Зочид буудлын өрөө захиалгын систем
- Онгоц / галт тэрэгний тийз захиалгын систем
- Төрөл бүрийн үзвэрийн тийз захиалгын систем
- Номын сангийн систем
• Бодлогын даалгавар
• Зорилго / товч танилцуулга
• Системд хөтлөгдөх лавлах, үйл ажиллагааны бүртгэлүүд
• Системээс гарах тайлан, нэгтгэл, тооцоо
4 дэхэд хичээл орохгүй учир дараа долоо хоногийн лабын цаг дээр лаб5,лаб6 -г нийлүүлж шалгана.
Sunday, February 22, 2009
Monday, February 16, 2009
Лаб 4
Сайн байцгаана уу оюутнуудаа?
Энэ лабораторийн ажлаар дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
1. Миний Монгол нэртэй илтгэл бичнэ.
2. Илтгэлийн хуудасны тоо 20-иос хэтрэхгүй байна.
3. Илтгэлдээ зураг, хүснэгт, график мөн аудио, видео файл оруулсан байна.
Жишээ илтгэл
http://share.gogo.mn/98962351234816980
Энэ лабораторийн ажлаар дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
1. Миний Монгол нэртэй илтгэл бичнэ.
2. Илтгэлийн хуудасны тоо 20-иос хэтрэхгүй байна.
3. Илтгэлдээ зураг, хүснэгт, график мөн аудио, видео файл оруулсан байна.
Жишээ илтгэл
http://share.gogo.mn/98962351234816980
Wednesday, February 11, 2009
Лабратор 3-ын удирдамж
Лаб-02 дээрээ хийсэн илтгэлээ лабын цаг дээрээ бусад хүмүүст илтгэх тул илтгэлээ бэлднүү...
Sunday, February 8, 2009
Лабратор 2 ийн удирдамж яг зааврын дагуу хийх ёстой...
http://share.gogo.mn/1881991233611900
S.CS102- Компьютерийн хэрэглээ 2
Лабораторийн ажил №2
Энэ лабораторийн ажлаар оюутан бүр гэртээ бэлтгэж ирсэн өөрийн танилцуулга илтгэлийг Microsoft Powerpoint 2007 програм дээр 10 хуудсанд багтаан хийнэ. Энэ илтгэл нь дараах агуулгыг хамарсан байна. Үүнд:
• Нүүр хуудас.
Хуудас 1: Гарчиг
• Агуулга.
Хуудас 2: Илтгэлийн агуулга
• Үндсэн хэсэг
o Өнгөрсөн үеийн мэдээлэл.
Хуудас 3 – 4: Төрсөн он, газар, төгссөн сургууль, гэр бүл
o Одоо үеийн мэдээлэл.
Хуудас 5 – 6: Сурч байгаа сургууль, мэргэжил, сонирхол, хобби
o Ирээдүйн мэдээлэл.
Хуудас 7 – 8: Ирээдүйд хийх ажил, төлөвлөгөө
• Хаалтын хэсэг
o Дүгнэлт.
Хуудас 9: Үндсэн хэсэгт бичсэн зүйлийг дүгнэж бичнэ.
o Хаалтын үг.
Хуудас 10: Талархалын үг (Анхаарал тавьсанд баярлалаа)
S.CS102- Компьютерийн хэрэглээ 2
Лабораторийн ажил №2
Энэ лабораторийн ажлаар оюутан бүр гэртээ бэлтгэж ирсэн өөрийн танилцуулга илтгэлийг Microsoft Powerpoint 2007 програм дээр 10 хуудсанд багтаан хийнэ. Энэ илтгэл нь дараах агуулгыг хамарсан байна. Үүнд:
• Нүүр хуудас.
Хуудас 1: Гарчиг
• Агуулга.
Хуудас 2: Илтгэлийн агуулга
• Үндсэн хэсэг
o Өнгөрсөн үеийн мэдээлэл.
Хуудас 3 – 4: Төрсөн он, газар, төгссөн сургууль, гэр бүл
o Одоо үеийн мэдээлэл.
Хуудас 5 – 6: Сурч байгаа сургууль, мэргэжил, сонирхол, хобби
o Ирээдүйн мэдээлэл.
Хуудас 7 – 8: Ирээдүйд хийх ажил, төлөвлөгөө
• Хаалтын хэсэг
o Дүгнэлт.
Хуудас 9: Үндсэн хэсэгт бичсэн зүйлийг дүгнэж бичнэ.
o Хаалтын үг.
Хуудас 10: Талархалын үг (Анхаарал тавьсанд баярлалаа)
Сайн байнуу
Сайн байцгаануу?
4-5 дээр суудаг хэрэглээ II үздэг оюутнууд ийшээ орж лаб,дүн, бие даалтаа харж байх боломжтой боллоо...
4-5 дээр суудаг хэрэглээ II үздэг оюутнууд ийшээ орж лаб,дүн, бие даалтаа харж байх боломжтой боллоо...
Subscribe to:
Posts (Atom)