БАГШИЙН ЭЛЕКТРОН ЖУРНАЛ
Байгууллагын танилцуулга
Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн харьяа Компьютерийн техник Менежментийн Сургууль нь анх Ардын боловсролын яамны сайдын 1991 оны 228 тоот тушаалаар “Барилгын Шинэ Технологи, Электроникийн Сургалтын Төв”–ийг Техникийн Их Сургуульд харьяалуулж, Инженерийн сургалтын төв болгон өөрчлөн зохион байгуулснаар үйл ажиллагаагаа эхэлсэн юм.
Төвийн бүтэц Програм хангамж, Менежмент, Автоматик – Электроник, Барилгын үйлдвэрлэл, Ерөнхий эрдэм гэсэн 5 тэнхимтэй байжээ. Харин одоо Програм хангамж, Техник хангамж, Менежмент гэсэн үндсэн 3 тэнхимтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Ингэхдээ тэнхим болгон профессорын багийн зохион байгуулалттай болсон.
Эрхэм зорилго: Улс орны эдийн засаг ба мэдээллийн техник, технологийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах өндөр мэдлэг чадвар бүхий баклавр, магистрын зэрэгтэй, хөрвөх чадвартай, компьютерийн програм хангамж, техник хангамж, бизнесийн ба төрийн удирдлагын мэргэжилтэн бэлтгэх явдал юм.
Зорилго, зорилтууд: Тус сургуулийг төгсөж буй баклаврын зэрэгтэй төгсөгчид:
• Орос хэлний гүнзгий мэдлэг олгох
• Англи хэлээр TOEFL-ийн 450 – 500 онооны мэдлэг эзэмших
• Математикийн хэрэглээний чадвар эзэмшүүлэх
• Компьютерийн бат бэх мэдлэг чадвартай болгох
• Мэргэжлийн гүн бат мэдлэг, дадлага чадвар эзэмшүүлэх
• Менежментийн гүнзгий мэдлэг эзэмшүүлэх
• Харилцааны соёлтой, хамтарч баг болж ажиллах чадвартай болгох
Эдгээр тэргүүн зорилтыг 2001 – 2010 онд удирдлага болгон ажиллахаар ШУТИС-аас баталжээ.
Удирдлагын зохион байгуулалтын бүтэц
Тус сургууль нь 2005 оны байдлаар 6 бүрэн тоноглогдсон компьютерийн лаборатори болон багш болгоны ажлын компьютер нийтдээ 200 гаруй компьютертэй. Мөн Эрдэм Нэт хэмээх интернэтийн үйлчилгээ үзүүлдэг сервертэй бөгөөд Улаанбаатар хотын 10 гаруй их дээд сургуулиудад интернэтийн үйлчилгээ үзүүлдэг. Тус сургуулийн бүх компьютер нь дотоод сүлжээнд холбогдсон бөгөөд интернэтэд байнга холбогддог. Одоогийн байдлаар КтМС нь Мэдээллийн технологийн салбартаа Монголын лидер сургууль гэж хэлж болно.
КтМС нь кредит системтэй учраас оюутнууд өөрийн хичээлийн төлөвлөгөөгөө зохион хүссэн хичээлдээ суудаг учраас ангийн тухай ойлголт бараг байдаггүй. Мөн багш нарын хүрэлцээгүйн улмаас нэг багш 3–аас дээш ангид хичээл ордог учраас оюутнуудтай ажиллах, оюутнуудаа бүртгэх, дүн тавих зэрэг үйл ажиллагаа нь ихээхэн хүндрэлтэй байдаг. Одоогийн байдлаар эдгээр үйл ажиллагааг гараар буюу цаасаар хийгддэг бөгөөд энэ үйл ажиллагааг хөнгөвчлөхөд мэдээллийн технологийг ашиглан сайжруулах боломжтой юм. Ийм учраас багшийн ажлыг хөнгөвчлөх “Электрон журнал” бий болгох санаа төрсөн юм. Иймээс энэхүү системийг хөгжүүлэхээр зорив.
Үйл ажиллагааны бүртгэл
• Оюутан бүртгэх
• Оюутнуудыг группээр ангилах
• Оюутан хайх
• Группээр хайх
• Дүн тавих
• Ирц бүртгэх
• Дүнгийн нийлбэрээр бодож харуулах
• Бүх оюутны дүнг хэвлэх
• Дүнгийн төлөвлөгөөг оруулах (хэдэн сорил, семинар, бие даалт байх гэх мэт)
Тайлан
• Группын оюутнуудын дүн
• Нийт оюутнуудын дүн
• Оюутнуудын нэрс (группээр)
• Группын мэдээлэл
• Хичээлийн мэдээлэл
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment